Ковид-19 халдвар авч, Гэрэгэ системд бүртгэгдсэн иргэнийг цэрэгт татахгүй
Нийслэлийн хэмжээнд 2021 оны аравдугаар сарын 21-24-ний өдрүүдэд цэрэг татлагын ажиллагаа зохион байгуулна. Цар тахалтай холбоотойгоор нарийн олон төлөвлөгөө гарган УОК-ын гаргасан зөвлөмжийн хүрээнд зохион байгуулахаар ажиллаж байна. Цэрэг татлагын байрыг тусгай байдлаар тоноглосон. Зарлан дуудах хуудас авсан иргэд цэрэг татлагын товчоогоор үзлэгт орох үүрэгтэй. Энэ нь залуучуудад дараах давуу талтай.
- Эрүүл мэндийн бүх төрлийн шинжилгээ, үзлэгээр орох
- Эрүүлжиж болох өвчинтэй байвал тухайн цэрэг татахаас дараа жилийн цэрэг татах хүртэлх хугацаанд дүүргийн болон Өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад орж, эмчлүүлэх бүрэн боломжтой.
Цэргийн насны залуучуудын өвчлөлийн байдал харьцангуй буурч байгаа гэх үзүүлэлттэй байгаа. Цэрэгт явах хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд өсөж байгаа бөгөөд Цэргийн албаны тухай хуулинд заасан хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөх боломжтой аж.
КОВИД-19 халдвар авч, шинжилгээ нь эерэг гэдэг нь батлагдан, gerege.mn системд бүртгэгдсэн тохиолдолд цэргийн албанд татахгүй гэж Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулга мэдэгдэв.