Баавгайн эрсдэлийг бууруулахад 1 тэрбум төгрөг шийдвэрлэв

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсний улмаас хүний амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг бууруулах шуурхай арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Н.Учрал холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо. Тэрбээр амиа алдсан иргэний ар гэр, төрөл төрөгсдөд Засгийн газрын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлжээ.
Мөн баавгайг барих, тээвэрлэх, тохиромжтой нутагт шилжүүлэн нутагшуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад даалгажээ. Энэ ажилд шаардлагатай унтуулгын буу, эм, урвалж бодис, багаж хэрэгслийг хил, гаалиар шуурхай нэвтрүүлэхэд зориулан нэг тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэсэн байна.