Оюу толгойн 3 их наяд төгрөгийн ногдол ашгийг хэрхэн зарцуулахыг хэлэлцэх ажлын хэсэг байгууллаа

8


Оюу толгойн ордоос 2027 онд улсын төсөвт төвлөрүүлэх 3 их наяд төгрөгийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах асуудлаар санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгууллаа.

УИХ-ын Өргөдлийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр /2026.11.17/ болж, Оюу толгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөгийг хувийн дансанд нь шилжүүлэх тухай хуулийн төсөл санаачлах хүсэлт бүхий иргэн Х.Оюунбилэгийн өргөдлийг хэлэлцжээ.

Энэ үеэр Сангийн сайд З.Мэндсайхан Засгийн газар Оюу толгойн хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээрийн үр дүнд 2037 онд авах байсан ногдол ашгийг 2027 онд авахаар болсон талаар мэдээлсэн байна. Хөрөнгө оруулагч тал ногдол ашиг болох 3 их наяд төгрөгийг 2027 онд улсын төсөвт төвлөрүүлэхээ албан захидлаар баталгаажуулсан гэж тэрбээр хэлжээ.

Хуралдаанаар Оюу толгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах асуудлаар санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг 52.9 хувийн саналаар баталсан байна. Ажлын хэсэгт УИХ-д суудалтай намуудын төлөөлөл багтжээ.

Эх сурвалж: Монгол ардын намын бүлэг 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn