ЭМЯ: Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр иргэнээс коронавирус илрээгүй

559

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.04.03/ ээлжит мэдээллээ хийх үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлалаа.
- Монгол Улсад коронавируст (COVID-19 халдвар болон сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.

-Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор зорчиж ирсэн 261 иргэнээс 37 нь ХӨСҮТ, үлдсэн нь Цэргийн төв эмнэлэг, "Асралт мед" эмнэлэг, Жаргалант сувилал болон бусад газарт тусгаарлагдсан байна.
- Тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал хэвийн байна.
-2020.04.01-нд Дархан-Уул, Сэлэнгэ аймагт бүртгэгдэж, тусгаарлагдсан 2 сэжигтэй тохиолдолд шинжилгээ хийхэд коронавирусын халдвар илрээгүй байна.
-ХӨСҮТ-ийн хувьд, нийт 326 сорьцонд шинжилгээ хийсэн байна. Тухайлбал:

-Катар улсаас зорчиж ирсэн буюу Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 42 иргэн, Орхон аймагт тусгаарлагдсан 20 иргэнээс халдвар илрээгүй байна.- Улаанбаатар хот болон аймгийн эмнэлгүүдэд уушгины хатгалгаа өвчний оноштой хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн 81 сорьцыг цуглуулж, шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 110, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 58 иргэнд давтан шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна.

- Улсын хэмжээнд тусгаарлах байруудад нийт 2314 хүн ажиглалт, хяналт, тандалт, шинжилгээнд хамрагдаж байна.
-Нийт 324 эмч, эмнэлгийн мэргэжилтэн тусгаарлах байруудад ажиллаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

-ХӨСҮТ-д түргэвчилсэн оношлуур болон PSR төхөөрөмжөөр шинжилгээ хийж, оношыг баталгаажуулж буй бөгөөд улсын хэмжээнд тандалт, судалгааны чиглэлээр цуглуулсан нийт сорьц, тусгаарлагдсан иргэдийн давтан шинжилгээ, тусгай үүргийн онгоцоор зорчиж ирсэн иргэдийн шинжилгээг хийх бүрэн боломжтой юм байна.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn