Д.Нямхүү: Сэлэнгэ, Орхон аймагт тусгаарлагдсан нийт гурван хүнээс коронавирус илрээгүй

511

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварын шинжилгээний хариуг зарлалаа.
Тэрбээр "2020 гуравдугаар сарын 23-нд нийслэлийн 6 дүүргийн эмнэлгүүдээс түүврийн аргаар 28 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Энэ нь уушгины хатгалгаатай хүмүүст коронавирус байна уу гэж тандан хянаж байгаа юм.
Алтанбулагийн боомтоор орж ирээд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2, Орхон аймагт тусгаарлагдсан нэг, нийт гурван хүнээс коронавирус илрээгүй.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 186 хүн тандалт хяналтад байна.
Тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээс шинжилгээ авах ажил үргэлжилж байна.
Халдвар илэрсэн өвчтнүүдийн биеийн байдал тогтвортой байгаа.
Лабораторийн шинжилгээ хийхдээ цэр, залгиур, цус буюу ийлдэс, өтгөн, шингэний гээд таван төрлийн шинжилгээ хийж байна.
Хяналтад байгаа хүмүүсийн шинжилгээг өдөр болгон протокол хөтөлж, эмчилгээний үр дүнг хянаж байна.
Бүрэн эдгэрсэн хүнийг эмнэлгээс гаргахдаа гурван өдөр дараалан шинжилгээ хийж баталгаажуулаад гаргадаг. Хэрэв дутуу эдгээгээд гарвал халдвар тараах эрсдэлтэй.
Эмнэлэгт 14 хоног тусгаарлагдаад гарч буй хүн гэртээ 14 хоног тусгаарлах ёстой. Эдгээр хүмүүс өөрийгөө битгий хуураарай. Энэ системийг тагнуул, цагдаа, онцгой байдлын байгууллагатай хамтарч хянаж байгаа" гэсэн мэдээллийг өглөө.
Б.МАНЛАЙ, IKON.MN

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn