Францын иргэнтэй нэгдүгээр хавьтлын 126 иргэний шинжилгээний хариу ХАЛДВАРГҮЙ гарчээ

463

"COVID 19" халдвар илэрсэн Францын иргэнийг Дорноговь аймгаас ХӨСҮТ-д авчирч эмчилж байгаа билээ. Түүнтэй хамт онгоцоор ирсэн, галт тэргээр явсан, уулзсан, гар барьсан гээд нэгдүгээр хавьтлын хүмүүсийг олж тогтоон 126 хүнийг тусгаарлаж шинжилгээ аваад байгаа юм.
Харин эдгээр иргэдийн шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан талаар албаныхан мэдээллээ. Гэхдээ давтан шинжилгээ авч баталгаажуулна. 
Мөн Францын иргэнтэй нэг онгоцоор ирсэн Оюутолгой компанийн гурван ажилтны шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдваргүй гэж гарчээ.
У.МАНДАХ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn