Өнгө үзэмжгүй, явган хүнд саад учруулсан хаяг, самбаруудыг буулгаж байна

18


Баянгол дүүргийн 15 дугаар хороо Ард Аюушийн өргөн чөлөөнд явган хүний зам хааж байрлуулсан 7 түр самбар, 13 хаягийн байгууламж, Баянзүрх дүүргийн 16 хороо Цайз 16 орчимд 13 самбар, 15 хаягийн байгууламжийг буулгажээ.
Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Аж ахуйн нэгжид шаардлагатай мэдээлэл, заавар зөвлөгөөг өглөө. Цаашид уг ажил 6 дүүргийн хэмжээнд үргэлжилнэ” гэв.
Нийслэлийн Засаг дарга иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж өнгө үзэмжгүй, явган хүний хөдөлгөөнд саад учруулж буй хаяг, мэдээллийн байгууламжуудыг буулгах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон аж.
165613786_1186434241809065_4569915966178832414_n-113333-80344328 Өнгө үзэмжгүй, явган хүнд саад учруулсан хаяг, самбаруудыг буулгаж байна
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn