Халиа дошин үүсч 28 айлын хашаа усанд автжээ

553

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Гүнжийн булаг гэх газар хөрснөөс булгийн ус хальж тус орчимд 400 метр урт буюу 28 айлын хашаа хороо, гудамж бүхэлдээ усанд автаж халиа дошин үүссэн. Тиймээс Нийслэлийн  Захирагчийн ажлын албаны өгсөн чиглэлийн дагуу шуурхай бригад ажиллаж байна.  
Шуурхай бригад хоёр эксковатор, хүн хүчтэйгээр ажилдаа орж 400мм голчтой суваг татах, мөсийг доош 1м орчим буталж, сувагчлах арга хэмжээ авахаар ажиллаж байна. 
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс, Геодези усны барилга байгууламжийн шуурхай бригад 11 сарын 13-наас хойш нийт таван дүүргийн есөн хорооны халиа дошинг сувагчилж арга хэмжээ аваад байна. Энэ өвөл эрт хүйтрээгүйн улмаас булаг шанд хөрсөндөө салбарлаж олон газар халиа дошин үүсэх хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn