Экологийн цагдаагийн албанд МҮСХНХ-ын дээд шагнал ЛАЙК ЦОМ-ыг гардууллаа

48

 

Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн 32 сайтын эрхлэгч, сэтгүүлч , судлаачдын саналаар "Экологийн цагдаагийн алба”-ийн хамт олонд МҮСХНХ -ны дээд шагнал Лайк цом, Нийгмийн хариуцлагатай байгууллага өргөмжлөлийг иргэд олон нийтийн дуу хоолойн талархал болгож олгохоор шийдвэрлэлээ.

Шинжлэх ухаан, инноваци, технологийн ололтод тулгуурлан, тогтвортой хөгжлийн төлөөх үзэл баримтлалд үндэслэсэн иргэн бүрийн экологийн боловсролыг дээшлүүлэх, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн "Байгаль эн тэргүүнд” төслийн хүрээнд ухуулга нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны ажлуудыг амжилттай хэрэгжүүлж, олон нийтийн цахим сүлжээнд өргөн хандалттай, бодит үр нөлөөлөлтэй ажилласныг онцолж "Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо”-ны дээд шагнал "Лайк цом”, "Нийгмийн хариуцлагатай байгууллага” өргөмжлөл олгосныг батлав.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn