"Шинээр батлагдсан Амгалан гаалийн газрын ажилтны ойрын хавтал 50 хүнээс халдвар илрээгүй"

483
ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж, Улаанбаатарт 6 тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлэв. Тодруулбал, 4 нь өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээнээс илэрсэн. Харин хоёр нь амгалан гаалийн ажилтан болон түүний хүүгээс илэрсэн гэж мэдээлсэн юм.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Шинээр бүртгэгдсэн гаалийн ажилтны ойрын хавьтлын 50 гаруй хүнээс шинжилгээ авахад урьдчилсан байдлаар сөрөг гарсан. Үргэлжлүүлэн хавьтлыг эрж хайх, хоёрдогч хавьтлын шинжилгээ үргэлжлэн тандалт судалгаа хийж байна. Ард иргэд одоо өөрөө өөрийгөө хамгаалах маскаа зүүх, гадуур дотуур аль болох явахгүй байх. олон хүн цугласан газар очихгүй байхыг сайтар дагаж мөрдөх хэрэгтэй.


Нэгэнтээ коронавирусийн халдварын голомт бий болсон учраас хавьтал, хавьтлын хавьтал ажиглалт тандалтад коронавирус илрэх асуудал гарна. Тиймээс ард иргэд өөрсдийгөө сайтар хамгаалах, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмж, зөвлөгөөг сайтар дагаж мөрдөх шаардлагатай" гэлээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn