Л.Нинжжамц чөлөөлөгдөх хүсэлт өгөөгүй гэв
МҮОНРТ-ийн уран бүтээлчид телевизийн дарга, удирдлагууд болон Үндэсний зөвлөлийн гишүүдийг огцрохыг шаардаж, цалинтай холбоотой зарим мэдээллийг олон нийтийн сүлжээгээр тараасан. Харин үүнийг бодит мэдээлэл биш гэдгийг МҮОНРТ-ийн удирдлагууд мэдээлэл хийн мэдэгдэж байсан юм. Тэгвэл зарим мэдээллийн хэрэгслээр “МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц өөрийн хүсэлтээр ажлаа өгөх өгөхөөр өргөдлөө өгчээ” гэх мэдээлэл гарсан бөгөөд энэ талаар өөрөөс нь тодруулахад ямар ч тийм зүйл болоогүй гэж албан ёсоор мэдэгдсэн бөгөөд тэрбээр ажлаа хэвийн хийж байгаа аж.
Дашрамд сануулахад, өнөөдөр удирдлагаа эсэргүүцэж буй уран бүтээлчид төрийн гурван өндөрлөгтэй уулзах хүсэлт гаргасан юм.