Ши Жиньпин АНУ-д айлчилж магадгүй хэмээн Трамп мэдэгджээ

39

БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин АНУ-д айлчилж, хоёр орны төрийн тэргүүн нарын түвшинд гадаад худалдааны дайн, тарифын асуудлуудтай холбоотойгоор хэлэлцээ хийж магадгүй хэмээн Дональд Трамп өчигдөр мэдэгджээ.
Трампын зүгээс Хятадаас нийлүүлж буй зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд 20 орчим хувийн барааны татвар ногдуулах шийдвэр гаргасны дараа хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа улам хурцдаад буй. Харин энэ нөхцөл абйдлаас гарах гарц гаргалгааг Ши Жиньпинтэй уулзах үеэрээ хэлэлцэж, харилцан ойлголцолд хүрч чадна хэмээн Трамп хэлэв. Америкийн тавьсан татварын хоригийн эсрэг Хятадын зүгээс мөнхариу шийдвэр, арга хэмжээнүүд авсаар байгаа. Харин энэ нөхцөл байдлын дундуур ийн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын төрийн тэргүүнийн ойрын хугацаанд эх оронд нь айлчилна хэмээн ам нээсэн юм. Энэ талаар одоогийн байдлаар Хятадын Элчин сайдын яамнаас албан ёсны хариу тайлбар хийгээгүй байна.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: Ройтерс
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn