Хятадын хөгжлийг хазаарлахын тулд АНУ Тайванийг ашиглах гэж оролдох нь алдаа хэмээн мэдэгджээ

289

Хятадын хөгжлийг хазаарлахын тулд АНУ Тайванийг ашиглахаар оролдож байгаа нь алдаа гэж Хятадын ГХЯ мэдэгдлээ. Энэ тухай Хятадын Гадаад хэргийн сайд Ван И мягмар гаригт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй утсаар ярихдаа мэдэгджээ.
АНУ-ын Энэтхэг-Номхон далай дахь шинэ стратеги нь Хятадад нээлттэй сорилт болж байна. АНУ-ын зарим албан тушаалтнууд Хятадтай урт хугацаанд ширүүн өрсөлдөхийг уриалж байгаа нь хоёр орны хооронд бүх талын сөргөлдөөн болон хувирч магадгүй гэдгийн  Ван И хэлсэн талаар Хятадын Гадаад хэргийн яамны вэб сайт мэдээлжээ.
Саяхан АНУ-ын тал Энэтхэг-Номхон далайн шинэ стратегийг танилцуулж, Хятадыг бүс нутгийн гол сорилт гэж илэн далангүй нэрлэсэн юм. Энэ талаар Ван И АНУ б үс нутгийн стратегидаа Тайванаар дамжуулан Хятадыг хязгаарлах зарчмыг оруулахыг оролдлож байна. Хятад Америкийн харилцааг урагшлуулахын тулд хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн үзэж байгаагаа хэлжээ.
Мөн тэрбээр АНУ-ын зарим албан тушаалтнуудын Хятадтай урт хугацааны ширүүн өрсөлдөөн үзүүлэхийг уриалж байгаа нь хоёр орны хооронд “бүх талын сөргөлдөөн” болж хувирч магадгүй юм гэжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn