Кенийн нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан найман давхар барилгыг нураажээ

39

Кени улсын нийслэл Найроби хотод ойрын жилүүдэд барилгажилтын ажил идэвхтэй өрнөж байгаа ч чанар стандартын шаардлага хангаагүй, зохих ёсны зөвшөөрөл аваагүй олон барилга баригджээ. Эдгээр зөвшөөрөлгүй баригдсан барилгуудын нэгийг өчигдөр нураасан байна.
Найроби хотод Кахава Уэст дүүрэгт долоон жилийн өмнө буюу 2017 онд баригдсан найман давхар барилгыг өчигдөр нураалаа. Хоёр долоо хоногийн өмнө оршин суугчдыг чөлөөлөхийг анхааруулсан ч барилгыг нураах үед дотор нь хүмүүс үлдсэн байж болзошгүй гэж Кени улсын Улаан загалмайн нийгэмлэг Х платформ дээр нийтэлсэн мэдээлэлдээ дурджээ.
Харин хотын захиргааны албаны эх сурвалж барилга нурах үед хажуугаар нь өнгөрч байсан эмэгтэй хөнгөн бэртэл авснаас өөр гарз хохирол учруулаагүй гэжээ. Найробигийн захирагч Жонсон Сажакагийн хэлснээр уг барилга ямар ч зөвшөөрөлгүй баригдаж, өнгөрсөн хугацаанд оршин тогтносоор ирсэн гэжээ. Харин барилгад амьдарч байсан иргэд эрх баригчдын гэнэтийн мэдэгдэлд цухалдаж, байрлах газар олдохгүй сандарсан тухайгаа ярьсан байна.
Кенид барилгын чанар стандарт сул байдгаас болж барилга нурах осол гарах нь ховор биш. 2022 онд Найробигийн захад байдаг зургаан давхар барилга нурах үед таван хүн амь үрэгдсэн байна. 2016 онд мөн хотын захад үер, хөрсний гулсалтаас болж зургаан давхар барилга нурж 49 хүн нас баржээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn