“Баганат Өргөө” компани цэвэр усны шугам дээр зөвшөөрөлгүй барилга барьж байна

501

Өнгөрсөн 3 сарын 13-ны өдөр нийслэлийн Байнзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт "Баганат Өргөө" компани барилгын ажлаа эхлүүлэхдээ ундны усны 600 миллметрийн диаметртэй шугамыг гэмтээснээс их хэмжээний ус алдаж, шугам засагдах хүртэл энэ шугамнаас хэрэглээний усаар хангагддаг айл өрхүүд усгүй болсон юм.
Тэгвэл өчигдөр шөнөөс эхлээд "Баганат Өргөө" компани УСУГ-аас тодруулга авалгүйгээр барилгын сууриа цутгаад эхэлжээ. Барилгын компаниуд давуу эрхтэйгээр, цэвэр усны шугамаас 5-хан см-ийн зайд тулгаж барилга барьж байгаа хэрнээ УСУГ-аас ямар нэгэн зөвшөөрөл авахгүйгээр шууд хүч түрж байгаа нь Улаанбаатар хотынхны эсрэг хийж байгаа үйлдэл гэж хэлж болно.
Нийслэл хотын хэмжээнд одоогийн байдлаар 200 гаруй хороолол ундны усны шугаман дээр баригдсан байдаг бөгөөд  ундны усны шугам задарсан тохиолдолд тухайн барилгыг нураах эсвэл ундны усыг таслахаас өөр засах боломж байдаггүй учраас барилгын компаниудыг төлөвлөлтөө ухаалаг хийх ёстой гэж мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар байдаг.
УСУГ-аас үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж НМХГ-т албан бичиг хүргүүлсэн ч одоогоор хариу ирээгүй байгаа ажээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn