Нигери улсад шатахуун тээврийн автомашин дэлбэрсний улмаас 48 хүний амь үрэгджээ

58

Ням гарагт Нигери улсад шатахуун тээврийн автомашин өөр нэг ачааны автомашинтай мөргөлдсөний улмаас хүчтэй дэлбэрэлт болж, 48 хүний амь үрэгджээ.
Нигери улсын баруун хойд бүсийн Нигер мужийн хурдны зам дээр шатахуун тээврийн автомашин осолдох үедээ бас үхэр ачиж явсан бөгөөд дэлбэрэлтийн улмаас тэдгээрийн 50 нь шатаж үхжээ.
Аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж буй тул хохирлын тоо цаашдаа нэмэгдэх төлөвтэй байна.
Африк тивийн хамгийн олон хүн амтай буюу 220 сая гаруй хүн амтай Нигери улсад төмөр замын дэд бүтэц сайн хөгжөөгүй тул ихэнх ачаа тээвэр авто замаар дамждаг.
Энэ хэрээрээ жолоочийн болгоомжгүй байдал, замын чанар, тээврийн хэрэгслийн аюулгүй байдалтай холбоотой томоохон ослууд байнга гардаг юм.
Зөвхөн 2020 онд шатахуун тээврийн 1,531 автомашин осолдсоны улмаас 535 хүн амиа алдаж, 1,142 хүн шархдаж, бэртэж байжээ.
Нигерийн Үндэсний Газрын Тосны Компани NNPC өнгөрсөн долоо хоногт түлш шатахууны үнийг 39 хувиар нэмсэн нь сүүлийн нэг жил орчим хугацааны хоёр дахь том өсөлт болсон юм.
Одоо тус улсад шатахууны хомсдол үргэлжилж, томоохон хот суурин газруудад тээврийн хэрэгслүүд олон цагаар урт дараалалд зогсож байна.
 
Эх сурвалж: Aljazeera
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn