АНУ-ын мужуудад их хэмжээний цас орж, дөрвөн хүн амь насаа алджээ
АНУ-ын зүүн хойд бүс нутгаар буюу хойд Каролина, Жоржиа, Албама мужуудад их хэмжээний цас орж, хэд, хэдэн хотод тог цахилгаан тасарч, хот хоорондын авто замууд цасанд боогдон, сургууль болон төрийн байгууллагуудын үйл ажиллагаа хаагдсан байна. Цасан шуурганы улмаас 300 гаруй удаагийн дуудлага бүртгэгдсэн бөгөөд 4 иргэн амь насаа алдаж, 14 иргэн бэртэж, гэмтсэн бол 60 тээврийн хэрэгсэл мөргөлджээ.
Мөн тус улсын Флорида мужийн ихэнх нутгаар өнгөрөгч мягмар гарагт хүчтэй аадар бороо орж, үерийн аюулаас гадна хүчтэй хар салхи шуурсны улмаас 49 суурин газарт онц байдал зарлаад байна. Цаг агаарын эрс тэс үзэгдлээс олон хүн бэртэж, гэмтсэн бөгөөд хүний амь нас эрсдээгүй. Харин 1300 орчим нислэг цуцлагдаж, 630 мянган айл өрх тог цахилгаангүй болжээ.
Эх сурвалж: https://edition.cnn.com/2024/01/09/weather/winter-storm-forecast-blizzard-flooding-tuesday/index.html
Орчуулсан: Б.Гэрэлзаяа