“Nvidia”-ийн Женсен Хуан технологийн хувьцаануудын уналтаас өмнө $323 саяын хувьцаагаа заржээ

161

"Nvidia"-ийн хувьцааны ханш дээд цэгт хүрснээс хойш Женсен Хуан 500 сая ам.долларын дүн бүхий хувьцаагаа зараад байна
Эзэмшдэг хувьцаагаа бэлэн мөнгө болгож энэ зуныг өнгөрүүлж буй “Nvidia”-ийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Женсен Хуан технологийн салбарыг бүхэлд нь хамарсан уналтын өмнө буюу долоодугаар сард 322.7 сая ам.доллартой тэнцэх хувьцаагаа зарж амжсан байна. Хиймэл оюунаар өдөөгдсөн өсөлтийн дунд “Nvidia”-ийн хувьцааны ханш дээд цэгтээ хүрснээс хойш тэрбээр бараг 500 сая ам.долларын дүн бүхий хувьцаагаа зараад байгаа аж.
Женсен Хуан гуравдугаар сард гаргасан төлөвлөгөөнийхөө хүрээнд хувьцаагаа зарсан байна. Хөрөнгө оруулагчид хиймэл оюунд их хэмжээний мөнгө зарцуулах нь компанийн орлогод нөлөөлж байгаа асуудалд анхаарлаа хандуулж эхэлсэнтэй зэрэгцээд “Nvidia”-ийн хувьцаа хүндхэн байдалд ороод байгаа юм.
Даваа гарагт “Nvidia”-ийн хувьцааны ханш дахин долоон хувиар унасан бол өнгөрсөн сард нийт 20 орчимхувиар унасан байна.

https://bloombergtv.mn/news/h2r2l0
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn