Ханш нээх өдрөөр хилийн боомтууд амарна

116

Монгол, Хятадын "Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу тэмдэглэл баяр наадам, өдрүүдээр хилийн боомтууд амардаг.
         Ханш нээх нь тус хэлэлцээрийн амардаг тэмдэглэлт өдрүүдэд багтдаг. Тийм учраас дөрөвдүгээр сарын 4-ний пүрэв гарагт хилийн боомтууд амрах юм байна.

              Ханш нээх гэдэг нь хаврын их улирлын доторх зургаан бага улирлын тав дахь нь бөгөөд сарны зурхайн ёсны хаврын дунд үед болдог. Харин аргын буюу нарны зурхайн ёсны дөрөвдүгээр сарын эхний өдрүүдэд тохиодог. Ханш гэдэг нь ээлтэй сайн гэсэн утгатай үг. Хятадууд энэ өдөр өөд болсон хүнийхээ нэрийг муутуу цаасан дээр бичээд үнсийг нь шатаадаг. Энэ нь өөд болсон хүний сүнсийг төрөлх нутаг, хөрс шорооноосоо холдуулж түргэн хүн болгон эргэн ирүүлэхийг бэлэгдсэн сайн үйл хэмээн үздэг аж. Энэ жил ханш нээх өдөр дөрөвдүгээр сарын ирэх пүрэв гарагт тохиож байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn