Биткойны ханш 57 мянган ам.доллар давжээ

293
Дэлхийн хамгийн алдартай криптовалют болох Биткойны ханш 57 мянга, 582.17 ам.долларт хүрчээ. Ханш ийн сэргэснээр криптовалютын зах зээл дээрх нийт үнэлгээ 2021 оноос хойш анхны удаа нэг их наяд ам.доллар даваад буй.
Ханш өсөх болсон шалтгаан нь, Нэгдүгээр сарын 10-ны өдөр Биткойн дээр суурилсан биржээр арилжаалдаг сан буюу ETF-д АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо зөвшөөрөл олгосны дараа тус цахим мөнгөний ханш өссөн гэж шинжээчид үзэж байна. Тухайлбал, биткойнд шууд хөрөнгө оруулдаг биржээр арилжаалагддаг сангуудад АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо зөвшөөрөл олгосон. Нэгдүгээр сарын байдлаар “Bitcoin”-ийн биржээр арилжаалагддаг есөн сан шинээр бий болсон нь хөрөнгө оруулагчийн тоо ийн нэмэгдэхэд нөлөөлжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn