Энэ сарын 1-7-ний өдрүүдэд төрийн өмчийн бүх музей ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үйлчилнэ
Жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулдаг. Тиймээс Соёлын сайдын тушаалаар төрийн өмчийн бүх музей гуравдугаар сарын 1-7-нд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.
Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогод заасан зорилт арга хэмжээний хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан “Музейн нээлттэй өдрүүд”-ээр бүх насны иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ.