БНСУ-д хүчтэй аадар бороо орсны улмаас 30 мянга орчим өрх цахилгаангүй болжээ

356

БНСУ-д орсон аадар борооны улмаас амиа алдсан, сураггүй алга болсон хүний тоо 49-д хүрсэн талаар холбогдох албаныхан даваа гарагт мэдээлжээ. Гамшгаас хамгаалах, аюулгүй байдлын арга хэмжээ авах төвөөс мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногоос хойш даваа гарагийн 06:00 цаг хүртэл орсон хүчтэй аадар борооны улмаас 40 хүн амиа алдаж, есөн хүн сураггүй болсонд тооцогдож байгаа бөгөөд 34 хүн гэмтэж бэртсэн байна. Тус албаны мэдээлснээр,  одоогийн байдлаар 10 570 хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Мөн аадар борооны улмаас нийтийн эзэмшлийн 628 барилга байгууламж, 317 хувийн өмч эвдэрч сүйдсэн бөгөөд 146 зам сүйдэж, 139 байшин усанд автсан байна.  Хүчтэй аадар борооны улмаас улсын хэмжээнд нийт 28 607 айл өрх цахилгаангүй болоод байгаа аж. Долоодугаар сарын 9-нөөс хойш төв болон өмнөд нутагт 500 гаруй мм хур тунадас орсон гэж Цаг уурын албанаас мэдээлжээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn