Францын Ерөнхийлөгч НҮБ-ын АЗ-ийг шинэчлэхийг уриалжээ

18


Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг /АЗ/ илүү олон төлөөлөлтэй болгохын тулд шинэчлэхийг уриалжээ.  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы индрээс үг хэлэхдээ Францын удирдагч мөн үй олноор хөнөөх гэмт хэрэгтэй холбоотой АЗ-ийн хориг тавих эрхийг хязгаарлахыг санал болгосон байна.  Э.Макроны мэдэгдсэнээр, НҮБ болон улс үндэстнүүд дайн ба энх тайвны аль нэгийг сонгох ёстой. 

“НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн болох Орос улс энэ оны хоёрдугаар сарын 24-нөөс түрэмгийлэл, өөртөө нэгтгэх ажиллагаа явуулж, бидний хамтын аюулгүй байдлыг аюулд оруулсан. Тус улс НҮБ-ын Дүрэм, улс орнуудын бүрэн эрхт тэгш байдлын зарчмыг санаатайгаар зөрчсөн" гэж Францын Ерөнхийлөгч мэдэгджээ. 

Орос улс өөрийн үйлдлээр бусад дайн, өөртөө нэгтгэх үйлдлүүдийн замыг нээж байгаад санаа зовж байгаагаа Францын төрийн тэргүүн  илэрхийлсэн байна. Э.Макрон мөн Украинд дайн удаан үргэлжлэх тусам Европ төдийгүй дэлхий нийтэд бүхэлд нь улам их аюул учирч байгааг анхааруулжээ. “Хоёрдугаар сарын 24-нөөс хойш өнөөдрийг хүртэл болж буй үйл явдал бол империализм, колоничлолын эрин үе рүү буцаж буй явдал юм. Франц энэ замаар явахаас татгалзаж байна. Бид энх тайвны төлөө тэмцэх болно. Тиймээс би энэ байр сууриа хамгаалж, Оростой яриа хэлцээ хийж байгаа бөгөөд энэ яриа хэлцээг цаашид ч үргэлжлүүлнэ" гэж Францын Ерөнхийлөгч хэлсэн байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn