Антарктид тивийг явганаар хөндлөн гулд туулсан анхны хүн

279

2018 онд Колин О'Брэди хэмээх 33 настай америк аялагч мөсөн тивийн хойд эргээс өмнөд эрэг хүртэлх 1482 км замыг явганаар 54 хоногт амжилттай туулснаар энэ төрлийн явган аяллыг ганцаараа, ямар ч туслалцаагүйгээр хийсэн анхны хүн болсон юм. 
Тэрээр уг аяллыг анхлан хийхээр Британий армийн ахлагч Луис Раддын хамт Антарктид тивд хөл тавьсан бөгөөд арваннэгдүгээр сарын гурванд тэр хоёр тус тусын замдаа цувран гарцгаасан байна. Луис Радд нь О'Брэдигээс хоёр өдрийн газраар хоцорч замаа гүйцээснээр Антарктид тивийг явганаар туулсан хоёр дахь хүн болжээ.

Дээд зэргийн хатуу ширүүн уур амьсгал бүхий нөхцөлд хоёр аялагч тус бүрдээ 180 килограм жинтэй чарга чирч гүйлтийн цанын тусламжтайгаар урагшилж байжээ. 2016 онд Английн бас нэгэн аялагч Хенри Уорсли үүнтэй төстэй ганцаарчилсан аяллыг Антарктид тивд эхлүүлсэн ч замаа дуусгаж чадалгүй харамсалтайгаар амиа алдаж байв.  Харин үүнээс өмнө 1997 онд Норвегийн аялагч Борже Оусланд агаарын бөмбөлөг ашиглан Антарктидийг хөндлөн гулд анх туулсан байна.

Ийнхүү О'Брэди 2018 оны 12-р сарын 26-нд Антарктид тивийн ландмасс, хөлдүү тэнгис дуусч Номхон далай эхэлдэг Россын мөсөн хавтан дээр хүрснээр албан ёсоор аяллаа дуусгасан байна. Замынхаа сүүлийн 125 километрийг тэрээр 32 цагийн турш огт унталгүйгээр туулсан аж.

Түүний 180 килограм жинтэй ачааны ихэнхийг хоол хүнс эзэлж байв. Тэдгээрийг голчлон овъёостой тэжээл, бэлэн гоймон, хөлдөөсөн хүнс, энергийн шоколад бүрдүүлж байлаа. Өдөр бүр ижил төрлийн бүтээгдэхүүн идэж, дунджаар 7000 калорийн илчлэгээр аяллаа дуусгаж чадсан нь гайхалтай.

"Аяллын маань сүүлийн 32 цаг бол миний амьдралдаа өнгөрүүлсэн хамгийн хүнд, бас хамгийн гайхалтай хугацаа байлаа. Замаа дуусгаснаа мэдэх хором хүртэл энэ аялал үргэлж боломжгүй зүйл мэт санагдаж байв" хэмээн тэрээр өгүүлжээ. 

https://www.caak.mn/view/8288676/
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn