Дэлхийн түүхэнд хамгийн хүчтэй галт уулын дэлбэрэлт хаана болсон бэ?

279

"Асуулт - Хариулт"
Дэлхийн түүхэнд хамгийн хүчтэй галт уулын дэлбэрэлт хаана болсон бэ?
1883 оны Наймдугаар сарын 26-нд Ява ба Суматра арлуудын хоорондын Зондын хоолойд Кракатау (адилхан нэртэй арал байдаг) галт уул гэнэтхэн сэрж хэдхэн цагийн дотор үнс шороогоо хамгийн дээд өндөр болох 55 километрт цацаж байжээ. Салхинд туугдсан үнс нь 10 хоногийн дараа дэлбэрэлтээс 5330 км-ын зайтай газар унаж байв. Үүнийг галт уулын дэлбэрэлтийн хүчний албан бус “камертон” гэж үзэх нь бий.
Гэсэн ч 1815 онд Индонезид түүнээс ч илүү хүчтэйгээр Тамбор галт уул идэвхээ харуулсан байна. Энэ дэлбэрэлтээр Сумбава арлын өндөр нь далайн төвшнөөс дээш 4100-аас 2850 метр хүртлээ багассан байна. Халуун хайлмагийн урсгалын нийт хэмжээ нь 150–180 км3 (Кракатаугийн «хөдөлмөрийн бүтээмж» нь дөнгөж 20 км3) болсон байлаа.
Харин  Исландын Лаки галт уул 1783 онд түүхэнд хамгийн урт халуун хайлмагын голыг тогооноосоо 65–70 км-т урсган гэж алдаршжээ. Европын тэнгэр тоосоор бүрхэгдэн харанхуйлагдаж агаарт хүхрийн үнэр тархан нарны гэрэл газарт нэвтрэхгүй болсон байжээ.
Өнөө үед бол Канарын арлын Кумбре-Вьеха галт уул хамгийн аюултайд тооцогддог. Хэрэв тэр сэрэх юм бол онолын хувьд 900 м өндөртэй, 800 км/цагийн хурдтай асар том цунами үүсгэж магадгүй. Энэ тохиолдолд Баруун Африкийг 100 метрийн, Америкийг 50 метрийн, Их Британийг 12 метрийн өндөр давалгаа арчих юм.
Нарны аймгийн  бусад гарагууд дээрх дэлбэрэлтүүдтэй харьцуулахад манай гарагийн хамгийн хүчтэй дэлбэрэлтүүд нь шинэ оны баярын салют л гэсэн үг. Тухайлбал,  Бархасбадийн  дагуул Ио дээр 2001 онд хамгийн хүчтэй дэлбэрэлт ажиглагджээ. Түүний хүч нь дэлхийн хамгийн хүчтэй дэлбэрэлтүүдээс 10000 дахин их байжээ.
Эрт дээр үед будгийг юугаар хийдэг байсан бэ?
Эртний дэлхий дахинд эрдэс болон амьтны гаралтай будгийг ашиглаж байжээ.
Эрдэсийн будагт улаан ба шар охра орох ба түүнийг төмрийн исэлдлээс гарган авч Египетэд өргөн ашиглаж байж. Хөх өнгийн будгуудыг зэсийн хөх карбонатаас мөн цахиур-билүүний чулууны нэгдэл, ногоон чулуун зэсийн карбонат гидроксидын эрдэсээс нүүрс хүчлийн кальций ба хужираас гарган авч бэлтгэдэг байв.
Хоёр мөрний савын Месопотамид зэсийн исэлдээний ногоон, цэнхэр номин, хөөнөөс хар өнгийн будгийг хийн ашиглаж байв.
Мөн хар өнгийг марганцийн хар хүдрээс гарган авдаг байжээ. Алпартай улаан хүрэн пурпурыг далайн пурпурын эмгэн хумснаас, харин кармин улаан өнгийг мод, өвсний шимэгч кошениль гэх шавьжнаас тус тус гарган авсан байдаг. Ногоон өнгийг хөх ба шарын, хар өнгийг улаан ба хөхийн хольцноос бүтээсэн байжээ.
Өлсөлтийг тоохгүй байж болох уу?
Хүмүүс ажил хийж байх үеэрээ хоолны тухай огт боддоггүй гээд байдаг нь үнэндээ бол хэтрүүлэг л дээ. Хоол идэх шаардлагатайг тархи л эхэлж мэдээлнэ. Цусан дахь “өлсөлтийн” гормоны нягтрал өөрчлөгдсөнийг мэдсэн тархи тодруулбал, түүний саарал давхрагаас ходоод руу дохиог илгээнэ.
Өнөөдөр эдгээр гормоны 4 үндсэн хэсэг нь судлагдсан байгаа. Тэр грелин гэдгийг ходоодны булчирхайн эс ялгаруулна. Лептин гэдгийг нь өөхийн эс, инсулиныг нойр булчирхай, PYY3-36-г нь бүдүүн гэдсний дэвсгэр эсүүд ялгаруулна.
Эдгээр гормоны ажиллах механизм, тэднийг удирдах чадвар нь хүмүүст хоолны дур хүслээ дараж чадахгүй хоол унд хөөцөлдөөд жингээ нэмээд байдагтай нь тэмцэхэд тустай. Дашрамд, зохих таарч тохирох эмийн тусламжтайгаар гормоны нягтралд хяналт тавьж болох юм.
М.ЦОГТ
https://www.inews.mn/a/22733
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn