ЦЕГ Г.Ган-Очирыг худал мэдээлэл тараасан гэв

41

Цагдаагийн Ерөнхий Газар мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд: "Олон нийтийн цахим сүлжээнд Ган-Очир гэх цахим хэрэглэгчээс “ЦЕГ анхаар !!! Бусдаас захиалга авч зохиомол хэрэг үүсгэж, бусдын компаний хувь хувьцааг дээрэмддэг, авч өгдөг цагдаагийн хурандаа нарын мафи байдаг болсон байна” гэх гарчиг бүхий цагдаагийн байгууллагын алба хаагчийн зургийг ашиглан иргэдийг төөрөгдүүлсэн илт худал мэдээллийг түгээсэн.
Иймд иргэд та бүхэн аливаа хэлбэрээр өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандаж, хууль ёсны эрх ашиг сонирхолд халдахгүй байж, учирч болох эрсдэлээс сэргийлнэ үү." гэсэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn