Хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй 25 БАЙРШИЛ

285


Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах, дархлааг дэмжих, нөөцлөх, нөөшлөх боломжийг бүрдүүлэх зорилгоор Хотын дарга “Алтан намар” хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежер тус үзэсгэлэн худалдааг зохион байгуулах 24 байршлыг баталсан юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт 25 байршилд долоон аймгийн 191 ногоочин үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Дээрх томоохон 25 байршлаас гадна хүсэлт гаргасан ногоочдод дүүргүүдийн Хүнс, худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс нэмэлт цэг гарган, ногоо худалдаалах боломжийг олгон ажиллаж байгаа юм.
"Алтан намар" хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа байршлууд

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn