Зуслангийн чиглэлд нөөцийн махны цэг шинээр ажиллуулж байна

392


Нийслэлийн Засаг даргаас 2021 оны 5-р сарын 10-ны өдрийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүргийн дагуу зуслангийн үйлчилгээг нээсэн. 
Үүнтэй холбогдуулан зуслан чиглэлийн 6 байршлийн хүнсний дэлгүүрт, экспортод мах бэлтгэн гаргадаг ТЭС ШИМ ХХК-ийн 14тн нөөцийн махыг 2-3кг-аар савлаж, Сүхбаатар дүүрэгт 3 байршил, Чингэлтэй дүүрэгт 2, Сонгино хайрхан дүүрэгт 1, нийт зургаан цэгийг нэмэгдүүлж байна. 
Үүгээр иргэдэд хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүн болон махыг худалдан борлуулах ажлыг зуслангийн бүсэд эхлүүллээ. 
1. Сүхбаатар дүүрэг: 
  • 19-р хороо Хандгайтын эцэст Гурван дүүрэн хүнсний дэлгүүр 
  • 19-р хороо Баянбулаг зусланд "S market" хүнсний дэлгүүр 
  • 14-р хороо Хандгайтын 05-05 "Хийморь" хүнсний дэлгүүр 
2. Чингэлтэй дүүрэг: 
  • 19-р хороо Зуун мод бүсийн 2-112 "Гоодой" супер маркет; 
  • 19-р хороо Яргайт бүс, 5-р хэсэг, 503 тоот "Эхлэл төв" супермаркет 
3. Сонгинохайрхан дүүрэг: 
  • 34-р хороо, Баянголын аманд "Баянгол" хүнсний дэлгүүр 
Нийслэлийн хүн амын 2020-2021 оны өвөл хаврын махны нөөцийг бэлтгэсэн 17 ААН-ээс 300тн-оос дээш үлдэгдэл нөөцтэй 9 аж ахуйн нэгж, экспортод мах бэлтгэн гаргадаг бодлогын гэрээтэй 1 ААН, нийт 10 ААН нь 6-р сарын 15, 16-ны амралтын өдрүүдэд нийт 29 байршилд нөөцийн махны худалдааг зохион байгуулна. Үүнд: Өдөрт явуулын болон суурин 19 цэгт 4110 хонины гулууз мах, 4.2тн жижиглэнгийн махыг худалдан борлуулахаар төлөвлөөд байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn