Нян, бактери, Вирус устгах ОЙН онцгой чадвар...

399

Ихэнх модлог ургамал нь агаарт байгаа өвчин үүсгэгч бактери, вирусыг устгах тусгай дэгдэмтгий бодис фитонцид гэгчийг ялгаруулдаг. Түүнчлэн ой мод нь нүүрстөрөгчийн давхар исэл шингээн авч, хүчилтөрөгч ялгаруулдаг бол бөгөөд дундажаар 1 хүний хоногт хэрэглэх Хүчилтөрөгчийг болц гүйцсэн 3-н мод хангаж байна.
Манай ойн үүнээс ч чухал ач холбогдол нь мөнх цэвдэгийн үүрдийн хамгаалагч, дэлхийн хуурай газрын биологийн төрөл зүйлийн 80 хувьд амьдрах орон байр, хүнс тэжээл болж байгаа явдал юм.
Эндээс үзэхэд мөнх цэвдэг бол асар их нүүрстөрөгч, мөн түүнтэй хамт хэдэн мянган төрлийн бактери, вирусыг хадгалагч байгалийн хөргөгч гэдэг нь дамжиггүй юм. Гэтэл энэ олон жилийн хугацаанд ойгоос гарсан өвчин гэж, тахал гэж, вирус гэж байхгүй байгаагийн шалтгаан нь энэхүү ид шидтэй фитонцид хэмээх бодисыг ялгаруулдагтай холбоотой байж мэдэх юм гэж бодогдоно. Цаашид энэ чиглэлээр, ялангуяа ойн хими чиглэлээр олон сайхан судалгаа хийгдэж бидэнд энэ тал дээр гарц шийдэл санал болгох буй за.
Сонирхуулахад Монголд 1 ширхэг 50-н настай модны экосистемийн үйлчилгээг 197 сая төгрөгөөр үнэлдэг гэсэн ам дамжсан тооцоолол бий.
Үндсэндээ ой бол биднийг тэжээгч, хүчилтөрөгч болон усны үйлдвэрлэгч бөгөөд бас дээр нь хэдэн мянган үл танигдах вирус, бактериас ХАМГААЛАГЧ юм.
Г.Эрдэнэцолмон
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn