Хөл хорио: Автобусанд маск, бээлий, гар ариутгагч худалдаална
УОК өчигдөр хуралдаж, нийслэлд энэ сарын 11-23-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасан билээ. Тэгвэл хөл хорионы 12 хоногт нийтийн тээвэрт тодорхой хязгаарлалт хийхээр болжээ. Тодруулбал, нийтийн тээврийг цагийн хуваарьт шилжүүлж 08.00-18.00 цагийн хооронд явуулна.
Мөн тусгай горимоор зорчигчдын тоог хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах аж. Нэг автобусанд бөөн тооны иргэд суух бөгөөд дандаа цонхон талаа барьж зорчих юм байна. Автобусанд маск, бээлий, ариутгалын бодис худалдаалах юм байна.