НОК-т цугларсан хандивын мөнгийг үргүй зарцуулсан болох нь тогтоогджээ

563

“Захиргааны шинэ санаачилга” ТББ-аас коронавирусийн үед Нийслэлийн онцгой комисст цугларсан мөнгөн болон мөнгөн бус хандивыг хэрхэн зарцуулсан талаарх мониторингийн судалгааны үр дүнг өнөөдөр танилцууллаа.
Тус байгууллага эхний ээлжинд энэ оны гуравдугаар сараас цуглаж эхэлсэн 257.4 сая төгрөгийн мөнгөн хэлбэрийн хандивт дүн шинжилгээ хийжээ. Гэтэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд 211.7 сая төгрөгийг нийслэлийн найман товчоо болон мал эмнэлгийн газруудад хуваарилсан байна. Энэхүү баримтыг улам дэлгэрүүлбэл мал эмнэлэг гэхэд 213 мянган кг бодисонд 42 сая төгрөг зарцуулсан бөгөөд үлдсэнг нь амны хаалт болон халуун үзэх аппаратанд зарцуулжээ. Гэтэл халуун үзэх аппарат нэг ширхэг нь 200 мянган төгрөг хэмээсэн байна.
Нийслэлийн онцгой комисст цугларсан хандивын мөнгийг иргэдэд бус төрийн байгууллагуудад өгч, коронавирусээс сэргийлэх нэрээр үргүй зардал болгон хувиргасан хэмээн “Захиргааны шинэ санаачилга” ТББ-аас мэдээллэв.
Үүнээс гадна “Нийслэлийн Засаг даргын захирамж 747” гэсэн утгатай 21 сая төгрөг Нийслэлийн онцгой  комисст цугласан хандивын мөнгөнөөс гарсан болох нь мониторингийн үр дүнгээс харагджээ. Гэсэн хэдий ч тус захирамж ямар утгатай болох нь тодорхой болоогүй гэнэ. Тус байгууллага холбогдох албаны хүмүүсээс тодруулах гэсэн боловч хариу өгөөгүй байна. Тиймээс хандиваар цугларсан мөнгийг юунд, хэрхэн зарцуулснаа иргэдэд тодорхой болгохыг уриалж байлаа.       
Eagle.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn