Автомашинтай халдваргүйтгэлийг Сүхбаатар дүүргээс эхлүүлжээ
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс эхлэн автомашинтай халдваргүйтгэлийн ажлыг өчигдөр эхлүүлжээ.
Хичээлийн шинэ жил эхэлж, хүн амын төвлөрөл нэмэгдэх болсонтой холбогдуулан цар тахал болон бусад амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор автомашинтай халдваргүйтгэл хийх ажлыг эхлүүлсэн.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер автомашинтай хийх халдваргүйтгэлийн хуваарийг баталсан. Үүний дагуу намрын нэгдүгээр ээлжийн халдваргүйтгэлийг Сүхбаатар дүүргээс эхлүүлээд байна.