“OpenAI” компани “ChatGPT images” загвараа танилцууллаа

8

“OpenAI” компани хиймэл оюуны салбарт дахин нэг томоохон алхам хийж, зураг үүсгэх болон засварлах чадвартай “ChatGPT images” хэмээх шинэ загвараа танилцууллаа. Энэхүү хувилбар нь зөвхөн зураг бүтээ­­гээд зогсохгүй, хэрэглэгчдэд хиймэл оюун­­­­­­­­­­­­­­­­­­тай харилцан ярилцах замаар тухайн зургийн тодорхой хэсгийг нарийвч­ лан засах боломж олгож буйгаараа онцлогтой. Мөн өм­­нөх хувилбаруудтай харьцуулахад дөрөв дахин бага хугацаанд зураг бүтээх боломжтой гэнэ. Ин­гэхдээ зургийн чанарыг алдагдуулахгүйгээс гадна гэрэл, сүүдэр, элемент бүрийг нь илүү бодит, “амьд” харагдуулах чадвартай аж. Түүнчлэн “OpenAI”-ийн­­­­­хан хэ­­­рэглэгчдэд илүү ойлгомжтой, ашиглахад хялбар хувилбарыг хэ­­­рэглээнд нэвтрүүлэ­хээр төлөвлөжээ. Энэ нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм байна. Энэхүү шинэ загвар нь дижитал контент бүтээх арга барилыг үндсээр нь өөрчилж, дизайнер, маркетеруудын бүтээмжийг шинэ шатанд гаргах нь. Мөн шинэ системд зургийн гарал үүслийг та­них нууц тэмдэг (watermark) суулгаж өгсөн нь оюуны өмчийг хамгаалах болон мэдээллийн аюулгүй байдлыг хан­­­гахад чиглэсэн томоохон дэвшил болжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn