А.Төмөрийг Элчин сайдаас нь эгүүлэн татах асуудлыг Д.Амарбаясгалан УИХ-аар хэлэлцүүлэх ёстой байсан ч царцаажээ

7

Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас эгүүлэн татах, томилох талаарх Элчин сайд нарын нэрсийг өргөн барьсан билээ.
Нийт 21 нэр бүхий жагсаалтад Монгол Улсаас Тайландын Хаант Улсад Суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар В.Оюуг А.Төмрийн оронд томилох саналыг тусгасан байв. А.Төмөрийн Элчин сайдын бүрэн эрх энэ оны 7-р сард дуусгавар болсон юм.
5-р сарын 09-ний өдөр түүний эхнэр амьдардаг орон сууцныхаа 17 давхраас унаж, амиа алдсан хэрэг гарсан билээ. Үүний дараахан А.Төмөрийн талийгаач эхнэрийн эгч нь сошиал сүлжээнд А.Төмөрийг гэр бүлээс гадуурх харилцаатай байсан зэрэг мэдээллийг нийтэлсэн. Одоогоор уг хэргийн эцсийн дүгнэлт нь олон нийтэд ил болоогүй бөгөөд А.Төмөрийг Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаас нь эгүүлэн татах шийдвэрийг Гадаад харилцааны яамнаас 5-р сард гаргасан байдаг.
2025 оны 06-р сарын 04-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар А.Төмөрийг эгүүлэн татах саналыг хэлэлцэн дэмжиж, 2025 оны 06-р сарын 10-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Засгийн газрын тухай хуулийн 15-р зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн дээрх саналын өргөн мэдүүлсэн байна.
6-р сарын 23-ны өдөр Засгийн газрын өргөн мэдүүлсэн уг саналд үндэслэн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд нарын эгүүлэн татах асуудлаар зөвшилцөх асуудлыг бичгээр хүргүүлжээ.
Уг нь хаврын чуулганыг хаахаас өмнө уг асуудлыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганы хэлэлцэх асуудлын тов дараалалд оруулах ёстой байсан ч ийн хагас жил царцсан байв.
Т.БАТСҮРЭН
https://eguur.mn/645797/
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn