"ДУБАЙ-2025" Азийн залуучуудын V пара наадамд оролцох тамирчдад спортын хувцас гардуулан дэмжлэг үзүүллээ

5

“Дубай 2025” Азийн залуучуудын V пара наадам ирэх 12 дугаар сарын 7-14-ний өдрүүдэд АНЭУ-ын Дубай хотноо болно.
Энэ удаагийн наадамд Монгол улсаас пара хөнгөн атлетик, парабочи, пауэрлифтингийн төрөлд 18 тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа билээ. 
Тус наадамд оролцох баг тамирчдад дэмжлэг үзүүлэн өнөөдөр Монголын үндэсний олимпын хорооны зүгээс багийн бүрэлдэхүүнд амжилт хүсч 361 брэндийн хувцас гардууллаа.
 
Монголын Үндэсний паралимпын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Чинзориг, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган болон бусад албаны хүмүүс энэхүү арга хэмжээнд оролцон тамирчдад амжилт хүслээ.
Эх сурвалж | МҮПХ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn