Бооцоот мөрийтэй тоглоомд дансаа ашиглуулбал 450 мянгаас 5 сая хүртэлх төгрөгөөр торгоно

11

Цагдаагийн байгууллагаас бооцоот мөрийтэй тоглоом зохион байгуулахад өөрийн данс, гар утас зэргийг ашиглуулбал 450-5400 нэгжээр торгох хуультай гэдгийг санууллаа.
Тодруулбал, мөрийтэй тоглоом, эсвэл төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом зохион байгуулахад өөрийн, эсвэл бусдын нэр дээрх төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим тодорхойлогчийг удаа дараа ашиглуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох аж.
Мөн 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг байна. Тус шийтгэлийг Монгол Улсын эрүүгийн хуулийн 20.19 дүгээр зүйлд заажээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn