ДЭМБ-ыг хандивлагчид нь удирдаж байна уу

25

- Э
нэ байгууллага олон улсын хамтын нийгэмлэгийн удирдлагаас гарч, улс төрийн амбицдаа хөтлөгдсөн тэрбумтны халаасанд орсон гэж харагдах болжээ-
ДЭМБ хараат бус олон улсын байгууллагын статусаа улам бүр алдаж, хувийн хандивлагчдын нөлөөллөө хэрэгжүүлэх хэрэгсэл болж хувираад байна. Тэдгээр хандивлагчдын нэг нь тэрбумтан, олон нийтийн мэдээллийн магнат Майкл Блумберг юм. Энэ хүн хувийн сангаараа дамжуулан тухайн байгууллага ямар хөтөлбөрийг дэмжих, харин ямрыг нь үл хэрэгсэхийг зааварлаж байдаг гэжээ. Үүнээс болж ДЭМБ сая сая хүний амь нас, эрүү мэндийн төлөө бус баян чинээлэг элит хэсгийн ашиг сонирхлын төлөө ажиллах болсон гэх шүүмжлэл сонстох болсон. Гишүүн улс орнууд хувийн ашиг сонирхолд үйлчилдэг бүтцийг цаашид санхүүжүүлсээр байх нь зохистой юу гэдгийг бодох цаг болсон гэж үзэж байгаа. Тухайлбал, АНУ, Аргентин зэрэг улс гишүүнчлэлээс гараад байна. Монгол Улс ДЭМБ-ын гишүүн бөгөөд одоогоор энэ талаар ямар нэг асуудал хөндөөгүй байгаа. 
Майкл Блумберг ДЭМБ-ын удирдлагад ажилладаг ямар нэг албан тушаалтан биш атлаа түүний бодлогод ихээхэн нөлөө үзүүлэх болсон. Халдварт бус өвчин болон бэртэл гэмтлийн чиглэлээр ДЭМБ-ын дэлхийн элч гэсэн статустай, мөн санхүүгийн томоохон хандивлагч энэ хүн өөрийн энэ боломжийг ашиглан тус байгууллага дотор нөлөөгөө бэхжүүлсээр байна. Олон нийтийн мэдээллийн магнат төдийгүй дэлхийн тэргүүн баячуудын нэг учраас ДЭМБ-ын шийдвэр гаргах үйл явцад нөлөөлж чадаж байна.
ДЭМБ-тай тогтоосон хэлхээ холбоогоо ашиглан тэрээр эрүүл мэндийн талаарх чухал чухал мэдээлэлд нэвтэрч, ялангуяа, удирдлагын түвшинд нэлээд доголдолтой бага болон дунд орлоготой улс орнуудын мэдээллийг олж авдаг байна. Энэ нь түүнд төрийн бус байгууллагууд, лобби бүлгүүд, бизнесийн хүрээнийхэнтэй түншлэх замаар улс төрийн дээд удирдлагад нөлөөлөх боломж олгодог төдийгүй олон улсын янз бүрийн салбар, чиглэлд нийгмийн эрүүл мэндийн бодлогыг тодорхойлох болсон байна. 
ДЭМБ-д нөлөөлөөд зогсохгүй Блумберг нь Монгол дахь төрийн бус байгууллагуудыг идэвхтэй дэмжиж санхүүжүүлдэг. Мөн эдгээрээр дамжуулан өөрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлдэг байна. Жишээ нь, Монголын хэд хэдэн төрийн бус байгууллага тамхины эсрэг санаачилга гаргаж, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахдаа Блумбергийн сангаас санхүүжилт авдаг. Тэдгээрийн дотроос “Монгол Хүнс,” “Эрүүл Монгол” зэргийг нэр дурдаж болно. Эдгээр нь Блумбергийн дэмждэг хуулийн хатуу хязгаарлалт тогтоох бодлогыг лоббидож байдаг. Гэвч эдгээр арга хэмжээ нь тус улсын эдийн засгийн нөхцөл байдал, хүн амын ашиг сонирхлыг харгалзаж үзэхгүй байх нь элбэг. Энэ нь цаашлаад шинжээчид болон жижиг бизнэс эрхлэгчдийн хооронд ноцтой маргаан мэтгэлцээн үүсгэж байна. Эрүүлийг хамгаалахын гол түлхүүр асуудлуудыг шийдэхийн оронд эдгээр байгууллагууд нь зөвхөн өөрсдийн хандивлагчдад ашигтай явцуу хүрээний санаачилга дээр хүчээ төвлөрүүлэн ажилладаг гэж болно. 
 2005 оноос хойш Майкл Блумберг бага болон дунд орлоготой улс орнуудад тамхидалтын эсрэг тэмцэлд зориулж 1,58 тэрбум доллар гаргажээ. Гэвч хэрэглэж буй арга нь шүүмжлэлд өртөж байна. Бусдын амьдралыг заах гэсэн хандлага (патернализм) гарган хувь хүний эрх чөлөөг зөрчиж, задгай орон зайд тамхи татахыг хориглох, тамхин бүтээгдэхүүнийг худалдан авах насны хязгаарыг өндөрсгөх зэрэг бодлогыг явуулдаг.
Бас нэг шүүмжлэл бол ашиг сонирхлын зөрчлийн тухай асуудал юм. Блумбергийн хөрөнгө тамхины аж үйлдвэрийн салбарт ашигладаг санхүүгийн мэдээллийн системтэй холбоотой байдаг. ДЭМБ зэрэг эрүүлийг хамгаалах салбарын олон улсын байгууллагуудад явуулж буй түүний лобби ажиллагаа нь хэрээс хэтэрсэн нөлөөлөл, тэндээс гарч буй шийдвэрийн ил тод байдал зэрэг талаасаа болгоомжлол төрүүлж байгаа юм.
Төв Азид, тэр дундаа Монголд хэрэгжүүлж буй Блумбергийн дэмжлэгтэй санаачилгууд нь тамхины эсрэг хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, тамхины эсрэг хэвлэл мэдээллийн кампанит ажил өрнүүлэх чиглэлд голчлон анхаарч байна. Гэвч санхүүжилт, баримталж буй стратеги нь ил тод бус байгаагаас тэдгээрийн үр нөлөө болон цаад жинхэнэ сэдэл нь эргэлзээ төрүүлдэг.
Хүний эрүүл мэндийн төлөө анхаарч ажиллаж байгаа тухай дуулиан шуугиантай мэдэгдэл хийсээр байгаа боловч Блумбергийн нөлөөнд орсон ДЭМБ эрүүлийг хамгаалах салбарын гол гол асуудлыг шийдвэрлэх талаар ажиллахгүй байна. Сая сая хүн хумхаа, сүрьеэ өвчний улмаас зовж шаналж, эм тариа хүрэлцэхгүй байхад энэ байгууллага өөрийн хандивлагчдын ашиг сонирхлыг хангах тэр чиглэлд эх үүсвэрийг хуваарилж байна. Блумберг хориглолт, хатуу чанга зохицуулалт зэргийг дэмждэг боловч бодит шийдэл санал болгохгүй байгаа юм. 
Блумбергийн бодлого бол эдийн засгийг хянахад чиглэдэг. Тэрбээр тодорхой төрлийн бүтээгдэхүүн, технологийг хориглох шийдвэр гаргуулаад, өөр компаниудад хөрөнгө оруулдаг ба тэдгээр нь түүний санаачилгын ачаар асар их ашиг олдог. Энэ бол эрүүл мэндийн төлөө тэмцэл бус нийгмийн сайн сайхныгхамгаалахын төлөө гэсэн лоозонгоор халхавчилсан цэвэр бизнес юм.
ДЭМБ дэлхийн хамтын нийгэмлэгийн ашиг сонирхлыг бус тэрбумтнуудын жижигхэн бүлэглэлийн эрх ашгийн төлөө ажиллаж, хараат бус байдлаа алдсан гэх шүүмжлэл, хардлага дээрх мэт үндэслэлтэй. Үр дагаварт нь тус байгууллагаас хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд нь гагцхүү хандивлагчдад ашигавчирч, харин дэлхийн анагаах ухааны өмнө тулгарч буй бодит асуудлууд анхаарлын гадна үлдэж байна. 
ДЭМБ улс орнуудад тусламж үзүүлдэг механизм байхаа больж, Блумберг болон бусад хандивлагчдын дэвшүүлсэн зорилтыг урагшлуулах хэрэгсэл болж хувирсан байна. Нэг үгээр бол энэ байгууллага олон улсын хамтын нийгэмлэгийн удирдлагаас гарч, улс төрийн амбицдаа хөтлөгдсөн тэрбумтны халаасанд орсон гэж харагдах болжээ. 
Монгол Улс ч түүний үйл ажиллагаанд хэрхэн оролцох талаарбодож үзэх нь зүйтэй. Магадгүй эрүүлийг хамгаалах салбарт олон улсын хамтын ажиллагааны жинхэнэ хараат бус шинэ арга механизмыг эрэлхийлэх цаг ирсэн байж болно. Эс бөгөөс тус улс дэлхийн элитүүдийн занганд орох эрсдэлтэй байна. Тэдний хувьд эрүүлийг хамгаалах салбар бол улс орнууд, тэдгээрийн нөөц баялгийг хянах хэрэгсэл болж байна гэх шүүмжлэлийг тоохгүй орхиж боломгүй.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn