Хаан Банк: Инновацын төвөөрөө дамжуулан технологийн стартапуудыг дэмжин, хамтран ажиллана

0

Тогтвортой хөгжил, цахим үйлчилгээгээр тэргүүлэгч Хаан Банк инновацид суурилсан гарааны бизнес, оюутан, залуучуудын хөгжлийг дэмжих зорилгоор банк санхүүгийн салбараас анхлан Инновацын төвөө жилийн өмнө байгуулсан билээ.  Тус төвөөрөө дамжуулан их, дээд сургуулиудын оюутнууд, залуу судлаачидтай хамтран ажиллаж, шинэ шинэлэг санааг бодит болгоход дэмжлэг үзүүлэн хамгийн шилдэг инновацыг банкны бүтээгдэхүүн, үйлчилгээнд санал болгох эрхэм зорилготой ажилладаг билээ.
Хаан Банк Инновацын төвийнхөө үйл ажиллагааг дараагийн шатанд гаргаж, улам бүр өргөжүүлэхээр Exponential Zaisan Partners (XZP) -тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. 
Технологийн старт апууд болон дэлхий дахинд өргөжих боломжтой бизнесүүдийг дэмжих зорилгоор 2022 онд байгуулагдсан Exponential Zaisan Partners (XZP) нь хөрөнгө оруулалт, стратегийн зөвлөгөө, салбарын холбоо сүлжээгээр хангах зэрэг үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн томоохон хөрөнгө оруулагч сан юм. 
Хаан Банк ийнхүү тус хөрөнгө оруулалтын сантай хамтран ажилласнаар портфолио шилдэг стартап компаниудыг оффисоор хангах, харилцагч байгууллагууд болон хөрөнгө оруулагч нарт бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах боломж олгохоос гадна технологи болон дижитал шилжилтийн экосистемийг бүрдүүлэх юм. 
Мөн цаашид дотоодын инкубатор хурдасгуур хөтөлбөрүүдтэй хамтран Инновацын төвийн дэргэдэх технологи сонирхогч оюутан залуусын коммунити байгуулахаар ажиллаж байна.
Хамтын өсөлт төгөлдөр- Хаан Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn