Алслагдсан бүс нутагт сургууль байгуулах төсөлд ХААН Банк хамтарна

Боловсролын сайд П.Наранбаяр, НҮБ-ын Хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгч Ян Мү болон Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч, ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа нар энэ 7 хоногийн эхээр Дорнод аймгийн Матад сумын Мэнэн багийн бага сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.