Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв

Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн аварга шалгаруулах тэмцээний “Оттава Сенаторз”, “Вашингтон Кэпиталз” багуудын тоглолт эхлэхийн өмнө өчигдөр Вашингтонд нисэх онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэлээ.
Тоглолт Канады нийслэлд болсон бөгөөд энэ үеэр лхагва гарагт 56 настайдаа таалал төгссөн “Вашингтон” багт тоглож байсан хоккейчин, телевизийн хөтлөгч Шон Симпсоны дурсгалыг хүндэтгэх ёслол болов.
Channel2 NOW сувгийн мэдээлснээр, осолдож сүйрсэн нисэх онгоцонд уран гулгагч Спенсер Лейн, Жинна Хан, Франко Апарисио, Эверли Ливингстон, Алидия Ливингстон, Шон Кей, Анжела Янг, Эдвард Жоу нар байжээ.