“Шүүхийн үйлчилгээний хүртээмж ба цахимжуулалт” зөвлөлдөх уулзалт болж байна
Уулзалтыг нээж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг “Монгол Улсын шүүхийн цахимжуулалтын шинэ бодлого хэрэгжиж буй энэ цаг үед та бүхэнтэй уулзаж буйдаа талархаж байна. Шүүхийн ерөнхий зөвлөл 2022 онд Шүүхэд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлогыг баталсан. Өнөөдөр бид энэхүү бодлогыг хэрэгжүүлэх хариуцлагатай үүргийг хүлээж буйн хувьд хүндэт зочдын хуваалцах туршлага, санал санаачилга туйлын үнэ цэнтэй байх болно гэдгийг дуулгахад таатай байна” гэв.Inheritance from Godルイヴィトン スーパーコピー バッグ モンクレール コピー ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com
Үргэлжлүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг Монгол Улсын шүүхийн цахимжуулалтын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. АНУ-ын Аризона Мужийн шүүхийн цахимжуулалтын туршлагаас хуваалцан Монгол Улсад шүүхийн цахимжуулалтын бодлого хэрхэн хэрэгжиж буй талаар мэдээлэл хүргэж байна. Түүнчлэн хүний нөөцийг тогтвортой ажиллуулах, кибер аюулгүй байдлыг хангах, улмаар гарах үр дүнгийн талаар санал солилцоно.
Уулзалт “Шүүхийн үйлчилгээний хүртээмж ба цахимжуулалт” сэдвийн дор АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын хуульчдын холбооноос хамтран хэрэгжүүлж буй “Юу Эс Спийкерс (US Speakers)” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар уг уулзалтыг шууд дамжуулж байна.