Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг тасалдуулав

36


Долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулган хуралддаг товтой. Тэгвэл өнөөдөр /2024.11.07/ УИХ-ын чуулган хуралдахгүй. Учир нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажлын айлчлал хийж, Хятадын олон улсын импортын VII Экспо-д оролцохоор энэ сарын 4-ний өдөр явсан юм. Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын хэсэгт Засгийн газрын есөн гишүүн, УИХ-ын 11 гишүүн багтсан байна. Тухайлбал,
  1. Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр
  2. Монгол Улсын Гадар сайд Т.Доржханд
  3. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан
  4. Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний, Үндэсний хорооны дарга Э.Одбаяр
  5. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга
  6. Монгол Улсын сайд,  20 минутын хот үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн
  7. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан
  8. Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан
  9. Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү
  10. УИХ-ын гишүүн С.Ганбаатар
  11. УИХ-ын гишүүн Ж.Золжаргал
  12. УИХ-ын гишүүн Ч.Ундрам
  13. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан
  14. УИХ-ын гишүүн Б.Батбаатар
  15. УИХ-ын гишүүн Э.Болормаа
  16. УИХ-ын гишүүн Д.Ганбат
  17. УИХ-ын гишүүн Б.Жаргалан
  18. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу
  19. УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц
  20. УИХ-ын гишүүн Б.Найдлаа
  21. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр
  22. УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа гэсэн  бүрэлдэхүүнтэй УИХ, Засгийн газрын 22 гишүүн Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалд багтжээ.
УИХ-ын нэгдсэн чуулганы Пүрэв гаригийн хуралдааныг хуралдуулах тов албан ёсоор тогтоогоогүй нь УИХ, ЗГ-ын гишүүдийн 17.4 хувь нь Ерөнхий сайдыг дагалдан гадаад томилолттой байгаатай холбоотой байх магадлал өндөр байна.
 Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг хуульд заасны дагуу арваннэгдүгээр сарын 15-ны өдөр хэлэлцэн батлах учиртай.
Өөрөөр хэлбэл, ирэх долоо хоногийн Баасан гаригт төсөв эцэслэгдэн батлагдах юм. Тэгвэл сүүлийн өдрүүдэд ирэх оны төсөвтэй холбоотой олон шүүмжлэл нийгэмд өрнөж, төсвийн урсгал зардлын хувь хэмжээг бууруулах, төсвийн ерөнхийлөн захирагч нар, Засгийн газрын сайд нарын төсвөөс танах ёстой гэх шүүмжлэл нийгэмд өрнөөд байгаа юм. Төсөв хэлэлцэн батлах хуулийн хугацаа болоход ердөө долоо хоног үлдээд байна. Үлдсэн хугацаанд ирэх оны төсвийг олон талаас нь хэлэлцэж, үр ашиггүй зардал багатай төсөв баталж чадах эсэх нь анхаарал татаж байна. Дашрамд дурдахад, ирэх 2025 оны төсөвт томилолт, зочны зардалд 111 тэрбум төгрөг төсөвлөсөн нь энэ оноос даруй дөрөв дахин өссөн үзүүлэлт гэдгийг зарим гишүүн шүүмжлээд байгаа юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn