Монгол банхрыг албан ёсны үүлдрээр бүртгүүлэхээр рентгенд хамруулж байна

65


Дэлхий дээр 500 гаруй тусдаа бие даасан нохойн үүлдэр байдаг ч монгол банхар нь өнөөдрийг хүртэл албан ёсны бүртгэлгүй. Иймд монгол банхрыг албан ёсны үүлдрээр бүртгүүлэхээр Mongolian Kynological Federation-MKF-Монголын Нохой Судлалын Холбоо болон Монгол банхар судлалын холбоо ажиллаж буй.
Энэ хүрээнд монгол банхруудаа олон улсын үзэсгэлэн тэмцээнд оролцуулж, олонд таниулах ажлыг өнгөрсөн хугацаанд идэвхтэй зохион байгуулсан юм. Тухайлбал, энэ оны дөрөвдүгээр сард Хорват улсад болсон Дэлхийн аварга шалгаруулах үзэсгэлэн тэмцээнд Монголоос Хангарьд, Гүен, Толигор нарын гурван монгол банхар оролцож, түүхэнд анх удаа Монгол Банхар үүлдэр олон улсын рингд гарч дэлхийн нохой сонирхогч, үржүүлэгч, шүүгч нарын анхаарлын төвд орсон юм.
Улмаар Монголын Нохой Судлалын Холбоо болон Монгол банхар судлалын холбоо банхрыг албан ёсны үлдвэрээр бүртгэхээр ажлыг эрчимжүүлж 60 монгол банхар нохойг HD ED түнх тохойн рентгенд хамруулж, зураг авах ажлыг эхлүүллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn