Хуримтлалын сараар үзэсгэлэнт Дубайг ердөө 100,000 төгрөгөөр үзээрэй
XXI зууны шинэлэг шийдэл болсон тэнгэр баганадсан өндөр барилгууд, үзэмж төгс үзэсгэлэнг нэг дор цогцлоосон мартагдашгүй дурсамж үлдээдэг нүд гялбам хот бол Дубай юм.
ХААН Банк харилцагчдадаа зориулан үзэсгэлэнт Дубай хотыг ердөө 100 мянган төгрөгөөр үзэх боломжтой хадгаламжийн урамшуулалт аян зарлалаа.
Аянд хэрхэн оролцох вэ?
- Харилцагч та 2024 оны аравдугаар сарын 1-31-ний өдрийг дуустал хугацаанд ХААН Банкны Интернэт банк, "Khan Bank" аппликэйшнээр зургаан сар болон түүнээс дээш хугацаатай төгрөгийн хадгаламжийн данс нээгээд, нэмсэн орлого бүр тань 100 мянган төгрөг хүрэх тутамд тохирлын нэг эрхтэй болно.
- Тохирлын хугацаанд нэг харилцагч хэдэн ч тохирлын эрх авч болох бөгөөд аяны хугацаанд нэг харилцагчийг тодруулан үзэсгэлэнт Дубай хотыг үзэх аяллын эрхээр урамшуулах юм.
2024 оны аравдугаар сарын 1-31-ний өдрийг дуустал хугацаанд аяны болзол хангасан харилцагчдаас тохирлын эзнийг арваннэгдүгээр сарын 10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.
Тохирлын эрх шалгах:
Харилцагч та ХААН Банканд бүртгэлтэй утасны дугаараас 131917 тусгай дугаарт tohirol, Tohirol, Tokhirol, tokhirol гэсэн текстийг мессежээр илгээн тохирлын тоог шалгах боломжтой. Дэлгэрэнгүй тохирлын дугаарыг банканд бүртгэлтэй и-мэйл хаягтаа хүлээн авна.
Тохирлын эрх хасагдах нөхцөл:
- Аяны хугацаанд орлого хийсэн боловч хугацаатай хадгаламжийн хугацаа дууссан бол;
- Болзол хангасан хугацаатай хадгаламжийн дансыг гэрээт хугацаанаас өмнө цуцалсан бол;
- Аравдугаар сарын 1-нээс өмнөх хугацаанд хадгаламждаа хийсэн орлого нь 100 мянган төгрөг хүрсэн харилцагчид хамаарахгүй мөн өмнөх буюу 2024 оны наймдугаар сарын 12-ноос есдүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд зохион байгуулсан Хадгаламжийн урамшуулалт аянд тохирлын эзнээр шалгарсан харилцагч тус аянд дахин хамрагдах боломжгүй.
- Харилцагч та ХААН Банкны онлайн хадгаламжийн бүтээгдэхүүн үйлчилгээний төрлүүдээс өөрийн хүсэл зорилгод нийцэхийг сонгон хуримтлуулж хэвшээрэй. Дэлгэрэнгүй нөхцөл, мэдээлэлтэй энд дарж танилцана уу.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк