Хөлөөрөө харвагч Энэтхэг охин параолимпод өрсөлдөнө

88

Энэтхэг улсын Жамму дүүргийн 17 настай Шитал Деви гэх охин фокомели хэмээх (гар, хөлний гажигтай холбоотой төрөлхийн ховор төрлийн эмгэг) эмгэгтэй төржээ. Тэрээр жижиг тосгонд тариачны гэр бүлд төрсөн бөгөөд 15 нас хүртлээ нум сум үзээгүй өсчээ.
2022 онд танилынхаа зөвлөснөөр гэрээсээ 200 км-ийн зайд орших Жаммугийн Катра дахь сүмийн спорт цогцолборт зочилсон байна. Тэнд Деви дасгалжуулагч Чаудхари болон Кулдип Ведван нартай уулзаж, байт харвааны спорттой танилцжээ. Үүнээс хойш тэрээр энэ спортоор сонирхон хичээллэж удалгүй Катра хотод бэлтгэлийн бааз руу шилжсэн байна.
Девигийн хоёр дасгалжуулагч болох Чаудхари, Ведван нар түүнд хөлийн хүчээ хэрхэн тэнцвэржүүлж, удирдах талаар заажээ. Дасгалжуулагчдынхаа удирдлага дор тууштай, уйгагүй бэлтгэл хийсэн Деви 2023 онд Азийн Пара наадмын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртэж, Парисын наадамд оролцох эрхээ авчээ.
Түүний хувьд баруун хөлөөрөө нумаа өргөж, баруун мөрөө ашиглан утсыг татаж, эрүүнийхээ хүчийг ашиглан сумаа тавьдаг байна. Энэ талаар Деви миний хөл маш их өвддөг, гэсэн ч би үүнийг хийдэг гэжээ. Тэрээр наймдугаар сарын 28-нд Парист эхлэх Паралимпийн наадамд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа юм. Деви хоёр жилийн өмнө Катра руу бэлтгэл хийхээр нүүж ирснээсээ хойш нэг ч удаа гэртээ хариагүй аж. Тэрээр паралимп дууссаны дараа гэртээ "медальтай" буцаж харина хэмээн ярьсан байна. 
“Би авсан медалиа харах болгондоо түрүүлэх урам зориг авдаг. Би алтан медаль авахыг хүсэж байна. Хэрэв би үүнийг хийж чадвал өөр хэн ч чадна”
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn