Турк улс Израилтай хийх бүх худалдаагаа зогсоолоо

107


Турк улсын Худалдааны яамнаас Палестины нутаг дэвсгэрт нөхцөл байдал улам дордож байгааг дурдаад үүнтэй холбогдуулан Израилтай бүх худалдаагаа зогсоосон хэмээн мэдэгдлээ. Израилын Засгийн газраас Газын зурваст хангалттай хэмжээний хүмүүнлэгийн тусламж нэвтрэх бололцоог бүрдүүлэхээс нааш экспорт, импортыг зогсоосон хэвээр байлгах аж. Өнгөрсөн онд хоёр улсын гадаад худалдааны дүн 6.8 тэрбум ам.доллар байсан. Гэхдээ Ерөнхийлөгч Эрдоганы уг шийдвэрийг Туркийн Гадаад хэргийн сайд шүүмжилж байна. "Турк иргэд, бизнес эрхлэгчдийн эрх ашиг, олон улсын худалдааны гэрээг үл тоомсорлож, дарангуйлагч шиг шийдвэр гаргаж байна" гэжээ. 
Турк нь 1949 онд Израилыг хүлээн зөвшөөрсөн анхны исламын шашинт улс болсон ч сүүлийн жилүүдэд талуудын харилцаа муудсаар байна. 
Тухайлбал 2010 онд Газын зурвас болсон мөргөлдөөний үеэр Израилын цэргүүд Туркийн есөн иргэний аминд хүрсний дараа дипломат харилцаагаа тасалсан ч 2016 онд сэргээсэн.
Израил улсын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяаху Газын зурвасын өмнөд хэсэгт орших Рафах хот руу дайралт хийнэ гэдгээ мэдэгдэв. Тус хотод одоогоор сая гаруй палестин иргэн түр орогнож байгаа юм.
Эх сурвалж: Reuters
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn