Гэр хороолол, зуслангийн чиглэлийн айл өрхүүдэд сэрэмжлүүлж байна
Болсон явдлыг эргэн сануулахад, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо “Гоодой-ам” иргэдийн суурьшлын бүсэд 2019 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр хөрсний шар өвс шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл онцгой байдлын газарт ирсэн байдаг. Шар өвсний гал түймрийн улмаас 15 га газар, иргэдийн эзэмшлийн байшин, амбаар, сауны барилга, гэр шатсан.
Хуурайшилтын үед иргэд ногоон бүс, зуслангийн чиглэлд хашааны шар өвс, хогоо цэвэрлэх шалтгаанаар шатаадаг. Мөн гагнуур хийсний улмаас шар өвс шатаж, ойролцоох байшин, хашаа, гэр шатсан дуудлага жил бүр бүртгэгддэг.
Энэ жилийн тухайд хөрс чийгтэй байгаа хэдий ч өнөөдрийн байдлаар шар өвс шатсан 9 дуудлага бүртгэгдээд байна. Иймд гэр хороолол, зуслангийн айл өрхүүдийг хашааны шар өвс, хогоо шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо
“Гоодой ам” иргэдийн суурьшлын бүс