Сургууль, цэцэрлэгийн 15 байршилд лед гэрлэн гарц суурилууллаа Нийгэм 2024/04/02 14:09 147 Хуваалцах Тээврийн цагдаагийн албаны тайлан мэдээллээс харахад хүүхдүүд зам тээврийн осолд өртөж буй цаг хугацаа нь үзэгдэх орчин хязгаарлагдмал, гэрэлтүүлэг хангалтгүй үед байдаг байна.Иймээс сургууль орчмын бүсэд хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор НЗДТГ болон нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран төвийн 6 дүүргийн ерөнхий боловсролын 135 сургуулийн 143 байршилд явган хүний гарцад лед проектор суурилуулахаар төлөвлөн, ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын 14 сургуулийн 15 байршилд зохицуулдаггүй явган хүний гарцад лед проектор гэрэл суурилууллаа. Тодруулбал, Баянгол дүүргийн долоон байршилд буюу 20, 38, 47, 118, 141, “Сэтгэмж” сургууль, Чингэлтэй дүүргийн 49, 57, 138, 139, 140 дүгээр сургууль болон Баянзүрх дүүргийн 44 дүгээр цэцэрлэг, “Хангай” цогцолбор сургууль орчимд лед гэрлэн гарц суурилуулсан юм. Мөн Чингэлтэй дүүргийн 37, 24 дүгээр сургуулийн 2 байршилд явган хүний гарцад лед проектор гэрэл суурилуулах ажил үргэлжилж байна. скачать dle 12.0 147 Хуваалцах Facebook Twitter