Бие даагч Б.Баярмагнайгийн нэр төр, мөрийн хөтөлбөр түүнд ялалт авчирна
Сонгуулийн 23-р тойрогт бие даан нэр дэвшигч Б.Баярмагнай Монголын батлан хамгаалах салбарын нэр хүндийг Монголдоо төдийгүй олон улсад өндөрт мандуулж чадсан гавьяатай нэгэн. Түүний нэрийн хуудас болсон ажил, амьдралын туршлага нь сонгогчдод монголын ирээдүйн шинэ замыг тавилцах итгэл үнэмшлийн суурь хэмээн үнэлэгдэж байна.
Энэхүү замын эхлэл болгон хийж хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр нь иргэдийн амьдралд нөлөөлөх бодитой шийдлүүдийг тусгаснаараа олны сайшаалыг хүртэж байна.
Тэрээр мөрийн хөтөлбөрөө танилцуулахдаа “Би өөрийнхөө хийж чадах зүйлээ л багтаасан” гэж цохон тэмдэглэв. Тэгвэл сонгогчдын хувьд “Агаарын олон амлалтуудын дэргэд амьдралаас ургаж, сэтгэлээс гарсан энгийн боловч хэрэгжих бодит боломжтой, дэс дараатай, тодорхой гэдгээрээ Б.Баярмагнай нэр дэвшигчийн шийдлүүд онцлог болжээ” хэмээн үнэлж, дмжихээ илэрхийлсээр байна.
Тухайлбал, Ургах наран хорооллын нэгэн оршин суугч хэлсэн үгэндээ “Олон нэр дэвшигчийн материалтай нэг бүрчлэн танилцсан. Дахин нэр дэвшиж байгаа хүмүүс ч гэсэн хэлдэгээ л хэлж явна лээ. Тэр дундаас таных хамгийн их таалагдлаа. Үнэхээр ийм мөрийн хөтөлбөр огт байсангүй” хэмээн сайшаан сэтгэгдлээ хуваалцаж байв.
Ийнхүү 23-р тойргийн нэр дэвшигчийн уулзалтуудын үеэр олон хүн түүний мөрийн хөтөлбөр өөрсдийнх нь санал бодолтой яв цав нийцэж байгааг хэлж, саналаа өгөхөд бэлэн гэдгээ ч илэрхийлсээр байна. Ингэхдээ мөн намыг бус хүнээ харж сонгохын чухалыг, тухайн нэр дэвшигчийг хувь хүн талаас нь судлаж, түүний эх орон, ард түмнээ гэсэн сэтгэлийг нь харж сонголтоо хийхийг уриалж байлаа. Эндээс харахад, бие даагч Б.Баярмагнайгийн эх орны өмнө нэр төртэй биелүүлсэн гавъяа, мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн санаануудыг үнэлж буй сонгогч түмэн түүнд ялалтын хаалгыг нээж өгөхөд тун ойрхон иржээ.