Д.Баярболд: 321 резидент эмчийг орон нутагт ажиллуулна
Хаваржилтын нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд дараах мэдээллийг өгөв.
Жирэмсэн эх 2,129
0-5 насны хүүхэд 8,012
Өндөр настан 13,544
Хөгжлийн бэрхшээлтэй 4,705
Архаг суурь өвчтэй 11,650 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн.
Мөн 2023 оны арванхоёрдугаар сард гаргасан Эрүүл мэндийн сайдын тушаалаар 11 аймгийн 20 суманд түргэн тусламжийн машиныг нийлүүлсэн. Засгийн газрын 2024 оны хоёрдугаар сарын 63 дугаар тогтоолоор алслагдсан сумдын эрүүл мэндийн төвүүдэд эмнэлгийн зориулалттай 60 автомашин хуваарилах шийдвэр гарсан гэдгийг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд ярилаа.